Улаан буудай, төмсний дотоодын хэрэгцээг 100 хувь хангахуйц ургац хураан авчээ

Мэдээ

Энэ онд улсын хэмжээнд 460.7 мянган тонн буудай, 153.7 мянган тонн төмс, 93.5 мянган тонн хүнсний ногоо хурааж авсан гэж Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн яамнаас мэдээллээ. Улсын хэмжээгээр 377.2 мянган га-д үр тариа, үүнээс 355.3 мянган га-д улаанбуудай, 14.5 мянган га-д төмс, 8.2 мянган га-д хүнсний ногоо, 63.8 мянган га-д тосны ургамал, 28.0 мянган га-д тэжээлийн ургамал, 4.2 мянган га-д эмийн ургамал, нийт 495.9 мянган га-д тариалалт хийсэн байна. Ургац хураалтын урьдчилсан балансаар 480 орчим мянган тонн хүнсний улаан буудай хурааж авна гэсэн тооцоолсон аж. Ингэснээр улаан буудай, төмсний дотоодын хэрэгцээг 100 хувь хангахуйц ургац хураан авчээ. Өмнө нь хүнсний ногооны хэрэгцээний 40-50 орчим хувийг хангаж ирсэн байна.

Энэ онд аж ахуйн нэгж, иргэд 45.5 мянган тонн үр нөөцөлсөн, Онцгой Байдлын Ерөнхий Газар1300 гаруй тонн үрийн буудай, Тариалан эрхлэлтийг дэмжих сан 2000 гаруй тонн үрийн буудаг нөөцлөхөөр бэлтгэл ажлаа хангаад байгаа ажээ. Түүнчлэн энэ онд улсын хэмжээнд 388.9 мянган га-д чанар сайтай уринш боловсруулж бэлтгэсэн тул ирэх хавар тариалалт өмнөх жилүүдийнхээс өсөх төлөвтэй гэж мэдээллээ. Үүнээс гадна хүнсний улаан буудайн борлуулалтын ажил ерөнхийдөө дуусжээ. Тариалан эрхлэлтийг дэмжих сан 65 мянган тонн, гурил үйлдвэрлэгчид 220 мянган тонн, спиртийн үйлдвэрт 10 мянган тонн, тэжээл үйлдвэрлэлд 14.2 мянган тонн борлуулалт хийгдээд байна. Улсын жилийн хэмжээ 320 мянган тонн гэж тооцвол 30-40 мянган тонн буудай илүү гарч байгаа ажээ.



САНАЛ БОЛГОХ