Цахим наалт эрэлт ихтэй байна

Мэдээ

Зорчигчид хилийн шалган нэвтрүүлэх бүртгэл, хяналтын хэсэгт гадаад паспорт дээрээ тамга даруулах гэж 1-2 минут хүлээх шаардлагагүй болжээ. Гадаад паспорт дээрээ цахим наалт наалгаснаар тухайн иргэн хилийн нэвтрүүлэх хэсгийн цахим гарцаар 5-15 секундэд нэвтрэх боломж бүрдэж байна. Цахим наалтыг хилээр зорчиж буй бүх л зорчигч наалгана.

Гадаад паспорт дээр шалган нэвтрүүлэхийн тамга дардаг үйлчилгээ хэвээр байгаа аж. Цахим наалтыг “Чингис хаан” олон улсын нисэх буудлын явагчийн танхимын хоёрдугаар кабин болон "Дүнжингарав" худалдааны төв дэх нэг цэгийн үйлчилгээний 26 дугаар цонхон дээр нааж байгаа юм байна. Наалтын үйлчилгээ төлбөргүй бөгөөд гадаад паспортын хүчинтэй хугацаа зургаан сараас доошгүй байх ёстой.

Одоогоор цахим наалт наалгасан иргэдийн тоо 1500 болжээ. Өмнө нь цахим наалтын бүртгэлд өдөрт 6-7 иргэн ханддаг байсан бол энэ тоо долоо дахин нэмэгдсэн байна.

САНАЛ БОЛГОХ