Шинэ технологиуд ажлын байрны тогтвортой байдалд эрсдэл учруулж байна гэв
Дэлхийн худалдааны байгууллагын тэргүүн Португалийн Лиссабон хотод зохион байгуулагдаж буй технологийн бага хурлын үеэр “Шинэ технологиуд ажлын байрны тогтвортой байдалд эрсдэл учруулж байна" гэжээ. АНУ тэргүүтэй улс орнууд олон улсын худалдааг хязгаарлахад чиглэсэн протекционист бодлогыг хэрэгжүүлэхээр оролдож байгаа юм. Энэ нь амьжиргааны түвшин доогуур иргэдэд хамгийн их бэрхшээл учруулж байгааг :элхийн худалдааны байгууллагын тэргүүн Роберту Азеведу онцолжээ.
Мөн тэрээр "Амьжиргааны түвшин доогуур иргэд өдрөөс өдөрт ажлын байраа алдаж байна. Худалдааны хориг бол үүний өчүүхэн хэсэг. Ажлын байр алдахад нөлөөлж байгаа хамгийн чухал хүчин зүйл нь технологийн дэвшил. Өнөөдрийн байдлаар хөгжингүй эдийн засагтай улс орнуудын ажилчин ангийн 20 орчим хувь нь ажлын байраа алдаж байна. Худалдааны хоригийг хэрэгжүүлснээр амьжиргааны түвшин доогуур иргэдийн амьдрах өртгийг л нэмэгдүүлнэ. Харин тэдэнд ямар ч боломж олгохгүй. Тиймээс энэ бол хамгийн буруу шийдвэр" гэж ярьсан байна.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй