Иенийн ханш чангарсан нь Японы автомашин үйлдвэрлэгчдийн ашиг буурахад нөлөөлжээ

Мэдээ

“Nissan Motor”-ийн II улирлын ашиг 16 хувиар буурч, 1.4 тэрбум ам.доллар болсон байна. Иенийн ханш чангарсан болон АНУ-д борлуулалтаа дэмжихийн тулд ихээхэн хэмжээний хөнгөлөлт үзүүлсэн нь тус компанийн ашиг буурахад нөлөөлжээ. Мөн цаашид АНУ болон БНХАУ-ын зах зээлд эрэлт буурах төлөвтэй байгааг “Nissan Motor” онцолсон байна. Харин “Toyota” компанийн ашиг II улирлын байдлаар 393.7 тэрбум иен болж буурчээ. Үүнээс гадна 2017 оны гуравдугаар сард дуусгавар болох санхүүгийн жилийн ашгийн төлөвөө 1.7 их наяд иен болгон өсгөж байгаагаа мэдэгдсэн байна. Хэдий тийм боловч иенийн ханш өссөөр байгаа нь хамгийн сайн борлуулалттай “Prius” болон “Lexus”-ийн экспортод сөргөөр нөлөөлөх төлөвтэй байгаа ажээ.



Сэтгэгдэл
Зочин
w
Зочин
r
Зочин
w
Зочин
f
САНАЛ БОЛГОХ