Төсвийн алдагдлыг 0.8 пунктээр буулгав

Засгийн газар

Гадаад зээлийн хүүнд төлөх төлбөрийг 50 тэрбум төгрөгөөр бууруулсан

Өр төлбөрийн төлөх дүн нь орлогоосоо 700 тэрбум төгрөгөөр давсан төсвийн төслийн гуравдугаар хэлэлцүүлгийг УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хийлээ. Ингэхдээ Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсвийн төсөлд багагүй заñâ ар оруулж, хэд хэдэн тоон үзүүлэлтийг өөрчилсөн байна. Тухайлбал, Засгийн газраас 2017 оны төсвийн төслийг өргөн мэдүүлэхдээ алдагдлын хэмжээг ДНБ-ий 9.9 хувьд байхаар тусгажээ. Гэвч хэлэлцүүлгийн шатанд төсвийн алдагдлыг 0.8 пунктээр буулгаж, 9.1 хувь болгов. Мөн Монгол Улс дөрвөн жилийн өмнө гадаад зээлийн хүүнд 32 тэрбум төгрөг төлдөг байсан.

Энэ удаад даруй өсөж, 1.3 их наяд төгрөгөөр хэмжигдэж, 2017 оны төсвийн төсөлд суусан. Хэлэлцүүлгийн шатанд гадаад зээлийн хүүнд төлөх төлбөрийг 50 тэрбум төгрөгөөр бууруулсан гэдгийг Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар онцлов. Үүнтэй хамт Засгийн газраас шинээр гаргахаар төлөвлөөд байсан үнэт цаас болон зээлийн хэмжээг 300 гаруй тэрбум төгрөгөөр бууруулжээ.

Харин Засгийн газар 2017 оны төсвийн төслийг боловсруулахдаа тэвчиж болох бүхий л зардлыг танасан хэмээн мэдэгдсэн юм. Гэвч Төсвийн байнгын хорооны хуралдаанаар төсвийн ерөнхийлөн захирагч нарын зардлыг тус бүр нэг хувиар бууруулж, хэмнэлтийн горимд шилжүүлсэн байна.


Эдийн засгийн хүндрэлтэй энэ үед ард түмэн болон аж ахуйн нэгжүүд л бүсээ чангалах бодлого баримтлах бус төр өөрөө хэмнэлтийн горимîîð ажиллах ёстой гэсэн саналыг УИХ-ын гишүүдийн зүгээс гаргасан тул дээрх шийдвэрийг гаргажээ. Ингэснээр нийт 38 тэрбум төгрөг хэмнэх тооцоо гаргасан байна. Төсвийн зарлагыг механикаар хасахаар өр үүсэх эрсдэлтэй байгааг хэлэлцүүлгийí үеэр УИХ-ын гишүүд онцолж байсан юм. Иймд ирэх онд өр үүсэхгүй байхад ихээхэн анхаарал хандуулжээ. Харин үүссэн өрийн санхүүжилтийг ирэх оны төсвийн төсөлд тусгасан байна.

Гэхдээ 2017 оны төсвийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийн үеэр алдагдлын хэмжээг ДНБ-ий зургаан хувьд хүргэх боломжтой хэмээн УИХ-ын зарим гишүүн онцолсон. Энэ талаар УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар “Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн 330 тэрбум төгрөгийг өндөр хүүтэй зээлийг дарахад зарцуулсан. Энэхүү 330 тэрбум төгрөгийг төсвийн орлого дээр бүртгэх боломжгүй байгаа. Өмнө нь энэхүү мөнгийг төсвийн орлого дээр нэмээд тооцчихсон. Хэрэв үүнийг төсвийн орлого дээр бүртгэсэн бол төсвийн алдагдлын хэмжээ ДНБ-ий 6-7 хувьд хүрэх боломжтой байсан” гэв.

Харин төсвийн орлогыг нэмэгдүүлэхийн тулд төрийн өмчит болон төрийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийг хувьчлах бодлого баримталсан гэдгийг Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар тодотгосон. Өөрөөр хэлбэл, хэлэлцүүлгийн шатанд өмч хувьчлалын орлогыг нэмэгдүүлэхийг чухалчилжээ. Энэ хүрээнд тус байнгын хорооноос Ажлын хэсэг байгууëан, төрийн өмчит болон төрийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн тайланд шалгалт хийжээ. Гэтэл өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд албан хаагчдын тоо 5000-аар нэмэгдсэн байна. Хэдийгээр орон тоо нэмэгдсэн ч ашигтай ажиллах нь ховордож, өрийн хэмжээ 10.5 их наяд төгрөгт хүрчээ.
» Төсвийн ерөнхийлөн захирагч нарын зардлыг тус бүр нэг хувиар бууруулсан.
» Төрийн өмчит болон төрийн оролцоотой аж ахуйн нэгжүүд 108 тэрбум төгрөгийн ашигтай ажилладаг байсан бол энэ тоо буурч 11 тэрбумаар хэмжигдэж буй.
» Улсын төсөвт төвлөрүүлдэг ашгийн хэмжээг 10 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тусгажээ.
Мөн төрийн өмчит болон төрийн оролцоотой аж ахуйн нэгжүүд 108 тэрбум төгрөгийн ашигтай ажилладаг байсан бол энэ тоо буурч 11 тэрбумаар хэмжигдэж буй. Иймээс УИХ- аас дээрх аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг сайжруулахын зэрэгцээ улсын төсөвт төвлөрүүлдэг ашгийг нэмэгдүүлэх шаардлага тавихаар болжээ. Энэ хүрээнд улсын төсөвт төвлөрүүлдэг ашгийн хэмжээг 10 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тусгасан байна. Байнгын хорооны хуралдаанаар үргэлжлүүлэн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл болон төсөөллийн төслийг хэлэлцэв.

Ингэхдээ мөн л Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсөлд өөрчлөлт оруулсан байна. Тодруулбал, эдийн засгийн үндсэн үзүүлэлт дэх нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 5.9 их наяд төгрөг байсныг 6.1 болгов. Харин ДНБ-д эзлэх хувийг 0.5 пунктээр нэмэгдүүлж, 23.2 болголоо. Харин зарлагын дээд хэмжээ 2017 онд 8.5 их наяд төгрөг байсныг 4.9 тэрбумаар нэмэгдүүлсэн байна.
САНАЛ БОЛГОХ