GoPro: 2500 ширхэг “Karma” дроноо эргүүлэн татна

Мэдээ

“GoPro” компани шинээр танилцуулж, худалдаанд гаргаад байгаа 2500 ширхэг “Karma” дроноо эргүүлэн татахаар болсноо мэдэгдсэний дараа тус компанийн хувьцаа 10 хувиар уналаа. Өнгөрсөн сарын сүүлээр зах зээлд нийлүүлж эхэлсэн “GoPro”-ийн цөөн тооны дронд цахилгааны доголдол үүссэний улмаас дээрх шийдвэрийг гаргасан болохыг тус компаниас мэдээлсэн байна. Одоогоор хүн бэртсэн, эд хөрөнгийн хохирол гарсан тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд худалдан авагчид дроныг эргүүлэн өгч, мөнгөө 100 хувь буцаан авах боломжтой гэж “GoPro” компаниас онцолжээ. “GoPro” компани шинэ дрон танилцуулахаар зэхэж байгаа ч энэ оны ашгийн таамгаа бууруулсан төдийгүй тус компанийн III улирлын ашиг урьдчилсан таамгаас доогуур гарсан байна. Түүнчлэн тус компанийн шинээр гаргасан дөрвөлжин камер хэрэглэгчдийн дунд төдийлөн эрэлттэй байж чадахгүй байгаа ажээ. Тиймээс “GoPro”-ийн борлуулалт үргэлжлэн буурсаар байх төлөвтэй байна.



САНАЛ БОЛГОХ