Николя Саркози Францын Ерөнхийлөгчид нэр дэвшихгүй

Мэдээ

Францын Ерөнхийлөгч асан Николя Саркози 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах Бүгд Найрамдах намын санал хураалтад ялагдал хүлээлээ. Ням гарагт болсон төлөөлөгчдийн санал хураалтад Бүгд Найрамдах намаас нийт долоон гишүүн өрсөлджээ. Санал хураалтын дүнгээр эхний ээлжинд Франсуа Филлон болон Ален Жюппе нар намаасаа нэр дэвших эрх аваад байна. Намын эхний ээлжийн санал хураалтад ялж, хоёрдугаар ээлжийн санал хураалтад оролцох эрхтэй болсон Францын сангийн сайд асан Франсуа Филлон мэдэгдэл хийж, түүний Ерөнхийлөгчийн кампанит ажил Франц улсад "итгэл найдварыг бий болгоход чиглэнэ" хэмээн онцолжээ.

Мөн тэрээр "Миний хийх ажил итгэл найдварыг бий болгоно. Өөрсдийнхөө итгэл үнэмшлийг ялалтад хүрээсэй гэж хүсч байгаа бүх төлөөлөгчдийн саналыг би нэгтгэхийг хүсч байна. Хүчирхэгжин дэвшиж буй улс орныг юу ч зогсоож чадахгүй. Намын дунд явуулсан эхний ээлжийн санал хураалт маш хариуцлагатай боллоо. Хоёр дахь ээлжийн санал хураалтад оролцохгүй болсон бусад өрсөлдөгчиддөө хандаж хэлэхэд, итгэл үнэмшилдээ бат зогсож ардчиллын төлөө хичээн зүтгэсэн гэдгийг хэлмээр байна. Ялагдал хэнийг ч ичгүүрт оруулах ёсгүй. Учир нь бидэнд хүн бүрийн оролцоо чухал" гэсэн байна.



САНАЛ БОЛГОХ