Марк Закерберг: Буруу ташаа, сөрөг мэдээллийн тархалтыг зогсоохын тулд ажиллана

Мэдээ

Олон нийтийн сүлжээний “Facebook” компанийн Гүйцэтгэх захирал Марк Закерберг APEC-ийн уулзалтад оролцож, үг хэллээ. Мөн тэрбээр өөрсдийн бүтээж буй виртуал бодит байдлын төхөөрөмжийг Перугийн Ерөнхийлөгч Педро Пабло Кучинскид танилцуулсан байна. АНУ-ын сонгуулийн үеэр “Facebook” компанийг буруу ташаа мэдээлэл тарааж, сонгуулийн дүнд нөлөөлж байна гэж шүүмжлэгчид буруутгаж байсан юм. Марк Закерберг ч мөн үүнийг мэдэгдэлдээ үгүйсгээгүй төдийгүй “Буруу ташаа, сөрөг агуулга бүхий мэдээллийн тархалтыг зогсоохын тулд ажиллана” гэдгээ амласан юм.

Тэрбээр “Дэлхийн банкны тооцоолсноор харилцаа холбоо 10 хувиар өсөх бүрд хөгжиж буй орнуудын дотоодын нийт бүтээгдэхүүн хоёр хувиар өсдөг байна. Тиймээс хэрэв та дэлхийн тэн хагастай өөрсдийгөө холбовол эдийн засаг чинь 10 хувиар өснө гэсэн үг юм. Бид хүмүүсийн дуу хоолойг хүргэхийн төлөө ажилладаг. Гэхдээ мөн интернетээр дамжин тархаж байгаа хүчирхийлэл, буруу ташаа мэдээллийг таслах үүрэгтэй. Манай компани терроризмтой тэмцэх хиймэл оюун ухааны бүтээгдэхүүнийг бүтээнэ. Үүний зэрэгцээ хүмүүсийн хувийн мэдээллийг хамгаалахад анхаарна” хэмээн мэдэгдсэн байна.



САНАЛ БОЛГОХ