Японы эрчим хүчний эх үүсвэрт нүүрсний эзлэх хувь нэмэгдэнэ

Эрчим хүч

Японы эрчим хүч үйлдвэрлэгч компаниуд цөмийн эрчим хүчний чадамжаа шатах малтмалаар орлуулж эхэлснээр ойрын гурван жилд тус улсын эрчим хүчний хамгийн том эх үүсвэр нь нүүрс болох төлөвтэй байна. 2011 онд Фукушима АЦС-ын осол гарахын өмнө Японы нийт эрчим хүчний хэрэглээний 29 хувийг цөмийн эрчим хүч бүрдүүлж байсан юм. 2023 он гэхэд энэ тоо 13.6 хувь, 2040 онд 1.2 хувь болж буурна гэж "Bloomberg New Energy Finance"-ийн судалгаанд дурджээ. Японы нүүрсний хэрэглээ нэмэгдсэн ч эрчим хүчний салбарт нүүрстөрөгчийн ялгаруулалт 2030 он гэхэд зорилтот түвшиндээ хүрч буурна гэж BNEF онцолсон байна. Японы Засгийн газар 2030 онд нүүрстөрөгчийн давхар ислийн хэмжээг 2013 оны түвшнээс 34 хувиар бууруулах зорилготой байгаа. Гэхдээ шинэ бодлого, санаачлага хэрэгжүүлэхгүй бол 2030 онд байгальд ээлтэй нөөцийг эрчим хүчний гарцын 44 хувьд хүргэнэ гэсэн зорилтдоо хүрч чадахгүй гэж BNEF тайландаа онцолжээ.

О.Намуун

Холбоо барих: namuun.o@bloombergtvmongolia.com

sodgerel.kh@bloombergtvmongolia.com



САНАЛ БОЛГОХ