ЖДҮ эрхлэгчдэд бүтээгдэхүүнээ экспортод гаргах боломж нээгдсээр байна
Монгол Улсын жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд бүтээгдэхүүнээ экспортод гаргах боломж нээгдсээр байна. Ялангуяа Монгол, Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр зургадугаар сарын 7-ны өдрөөс хүчин төгөлдөр болж, хэрэгжиж эхэлсэн нь ихээхэн дэмжлэг болж байгаа гэдгийг "MICS Олон Улсын бараа, бүтээгдэхүүний үзэсгэлэн 2016"-д оролцогч компаниуд онцолж байсан юм. Энэхүү үзэсгэлэнд Монгол Улсын 75 аж ахуйн нэгжээс гадна Чех, Казахстан, ОХУ, Польш, БНАСАУ-ын 10 орчим компани оролцож бүтээгдэхүүнээ танилцуулжээ. Гадаадын компаниудын хувьд Монголд бүтээгдэхүүнээ сурталчлах, танилцуулах зорилготой байсан бол Монголын бизнес эрхлэгчид өөрсдийн сүлжээг өргөжүүлэх сонирхолтой байсан юм. Монголын мах, махан бүтээгдэхүүн аль хэдийн дэлхийн зах зээлд худалдаалагдаж байгаа бөгөөд тухайлбал, “Очирдагинас”, “Мах Импекс”, “Транс Трейд” компаниуд Герман улсын Франкфурт хотод гурван жилд нэг удаа зохиогддог мах, махан бүтээгдэхүүний техник, технологи, чанар стандартын "IFFA-2016" Олон улсын үзэсгэлэнгээс медаль хүртсэн гэдгийг Худалдаа аж үйлдвэрийн тэнхимээс онцоллоо.
Т.Элиса
Холбоо барих: elisa.t@bloombergtvmongolia.com
sodgerel.kh@bloombergtvmongolia.com
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй