“Stripe"-ийн үүсгэн байгуулагчид хамгийн залуу тэрбумтнууд боллоо

Мэдээ

Цахим төлбөрийн үйлчилгээ үзүүлдэг “Stripe” компанийн үүсгэн байгуулагч ах дүү хоёр Ирландын хамгийн залуу тэрбумтнууд болжээ. Тэдний бизнес одоогоор есөн тэрбум ам.доллараар хэмжигдэж байна. Патрик Коллисон болон Жон Коллисон нар “Stripe” компанийн 29 хувийг эзэмшдэг талаар “Equidate” Хөрөнгийн биржээс мэдээллээ. Харин “Bloomberg”-ийн тэрбумтнуудын индекс дээр ах дүүсийн хөрөнгийг тус бүр 1.1 тэрбум ам.долларын хувьцааны хөрөнгөөр үнэлжээ. Тэдэнтэй хамт залуу тэрбумтнуудын жагсаалтад “Snap”-ийг хамтран үүсгэн байгуулагч Эван Шпигель, “Uber”-ийн Травис Каланик нар бичигдэж байна. Анх 2010 онд байгуулагдаж гар утсаар төлбөр хийх үйлчилгээг санал болгож эхэлсэн “Stripe” компани эхэндээ АНУ-ын жижиг технологийн компаниудад үйлчилгээгээ нэвтрүүлж байсан бол удалгүй “Facebook”, “Target”, “Macy’s” компаниудыг хэрэглэгчээ болгож салбартаа тэргүүлэгч “Paypal” компанитай өрсөлдөх болсон юм.



САНАЛ БОЛГОХ