Агаарын бохирдлыг алмаас болгох боломжтой

Мэдээ

Германы архитек тор, дизайнер Даан Рүүзегаард өөрийн зохион бүтээсэн бохир агаар шүүгч төхөөрөмжийг ажил хэрэг болгохын тулд хөрөнгө оруулагчдыг нэгэн сонирхолтой аргаар татсан байна.

Тэрбээр нэг цагийн дотор 30 мянган шоо метр агаарыг цэвэршүүлэх хүчин чадалтай, долоон метр өндөртэй агаар цэвэршүүлэгчээ танилцуулангаа хандивлагчдад нүүрстөрөгчөөр хийсэн бөгж дурсгажээ. Хамгийн сонирхолтой нь, утаа манангаас ялгаж авсан нүүрстөрөгчөөр хийсэн энэхүү бөгжийг өндөр даралтаар шахвал алмаас болох боломжтой аж.

Учир нь алмаас нь нүүрстөрөгчийн байгаль дээр оршдог хамгийн хатуу эрдэс юм байна. Байгалийн алмаас газрын хөрснөөс доош 140-190 км гүнд оршдог. Энэ нь өндөр градустай мантийн давхаргад хамаарах гүн бөгөөд тэнд нүүрстөрөгчийг алмаас болгох хангалттай их даралтын хүч үйлчилдэг гэнэ.

Хүн төрөлхтөн 10 сая гаруй нүүрстөрөгчийн нэгдлийг ашигладаг бөгөөд хамгийн зөөлөн төлөв нь бидний мэдэх бал чулуу юм байна. Уг элементийн атомууд хэрхэн байрласнаас шалтгаалан төрөл бүрийн эрдэс үүсдэг онцлогтой ажээ.

САНАЛ БОЛГОХ