Онлайн худалдааны орлого 26 хувиар өснө

Мэдээ

Онлайн борлуулалтын 40 хувийн өсөлт ирэх онд хадгалагдахгүй. Өсөлт нь саарна гэж “Bloomberg Intelligence”-ийн шинжээчид үзлээ. Гэхдээ “AI” буюу хиймэл оюун, “виртуал риалити” буюу хиймэл дүрслэл зэрэг урт хугацаанд өндөр орлого олох бүтээгдэхүүнүүд зах зээлд нэвтэрч эхлээд байна. Youtube болон түүнтэй төстэй платформуудын видео дээр байрлуулах зар сурталчилгаа болон үүлэн тооцооллын дэд бүтэц нь салбарын орлогын өсөлтөд нөлөөлнө гэж “Bloomberg Intelligence” дүгнэсэн байна. Онлайн худалдааны орлого 2017 онд 26 хувиар өсөж, 2.4 их наяд ам.доллар болно. Ингэснээр “Amazon.com”, цаашлаад aws буюу клаудыг дэмжих аж.

Түүнчлэн хөдөлгөөнт төхөөрөмжид зориулсан сурталчилгаа 2017 онд 30 хувиар өссөнөөр, 94 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй. Энэ нь дижитал орчинд маркетеруудын зарцуулж буй мөнгөний 50 хувийг бүрдүүлж байгаа юм. Хэдийгээр өсөлт өндөр байх ч компани тус бүрт борлуулалт буурах төлөвтэй. Тухайлбал, “Facebook” компани 2016 онд орлогоо 52 хувиар өсгөх төлөвтэй. Харин 2017 онд энэ өсөлт 34 хувь болж, саарна гэж “Bloomberg Intelligence”-ийн нэгтгэлд дурджээ. Харин “Google”-ийн борлуулалт 2016 онд жилийн дүнгээр 21, 2017 онд 17 хувиар өсөх тооцоотой байна.

САНАЛ БОЛГОХ