“Rio Tinto”-ийн хувьцааг худалдаж авахыг зөвлөж байна

Уул уурхай

“Rio Tinto”-ийн цаашдын төлөвт шинжээчид эерэг үнэлгээ өгсөн байна. Тухайлбал, “Credit Suisse Group”-ийн шинжээчид хөрөнгө оруулагчдыг “Rio Tinto”-ийн хувьцааг худалдаж авахыг зөвлөсний дараа тус компанийн хувьцааны ханш 6.3 хувиар өсөж, 2015 оны хоёрдугаар сараас хойших хамгийн өндөр түвшинд хүрч хаагдсан байна. Харин Лондоны Хөрөнгийн биржид пүрэв гарагийн арилжаа хаагдах үед нэгж хувьцааны ханш нь 2.77 хувиар өсөж, 33.1 фунт стерлинг болсон байна. Түүнчлэн “Credit Suisse Group” “Rio Tinto”-ийн хувьцааны 12 cарын хугацаан дахь зорилтот ханш 27.5 фунт стерлинг болно гэсэн таамаг байсныг 36 фунт стерлинг болгон нэмэгдүүллээ. Мөн төмрийн хүдрийн ханш, орлого нь өснө гэж таамаглажээ.

Мөн Лондонд болсон Хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтын үеэр “Impala Capital”-ийн үүсгэн байгуулагч Боб Бишо "Rio Tinto-ийн хувьцааны ханш энэ жил илүү хурдацтай өсөх боломж байгаа" гэж мэдэгдсэн байна. “Rio Tinto” компанийн хувьд “Оюу Толгой”-ийн зэсийн баяжмалын тээвэрлэлтийг үргэлжлүүлэх хэлэлцээ хийж байгаа гэж мэдээллээ. Түүнчлэн тус компанийн Гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак менежментийн багаа шинэчлэхээр төлөвлөж байгаа юм.



САНАЛ БОЛГОХ