Лондон хотын агаарын бохирдлыг бууруулахад 1.1 тэрбум ам.доллар зарцуулна

Мэдээ

Лондон хотын дарга Садик Хан агаарын бохирдолтой тэмцэхийн тулд хотын хорт утааны хэмжээг бууруулах төсвийг хоёр дахин нэмнэ гэж мэдэгджээ. Лондон хотын агаарын бохирдолтой тэмцэх төсөв 2021-2022 оны санхүүгийн жил хүртэл буюу таван жилийн хугацаанд 1.1 тэрбум ам.долларт хүрнэ гэж лхагва гарагт албаныхан мэдэгдсэн байна. Харин түүний өмнөх албан тушаалтан Борис Жонсоны үед 425 сая фунт стерлинг байсан гэдгийг тэрбээр онцолжээ. Садик Хан тавдугаар сард үүрэгт ажилдаа орсноос хойш иргэдийн унадаг дугуйн хэрэглээг нэмэгдүүлэх, агаарыг хамгийн ихээр бохирдуулдаг тээврийн хэрэгслүүдэд цэвэр агаарын бүсийг бий болгох шаардлага тавих зэрэг арга хэмжээнүүдийг авахаа мэдэгдээд байсан юм.

Лхагва гарагт Садик Хан Засгийн газрын гишүүдтэй уулзаж туслалцаа үзүүлэхийг хүссэн байна. Үүнээс гадна тэрбээр "Агаарын бохирдол иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа тул үүнд шийдвэрлэх арга хэмжээ авах шаардлагатай байна" гэдгийг уулзалтын үеэр онцолжээ.



САНАЛ БОЛГОХ