Билл Инглиш Шинэ Зеландын Ерөнхий сайдаар томилогдов
Шинэ Зеландын эрх баригч Үндэсний намаас Билл Инглишийг тус улсын 39 дэх Ерөнхий сайдаар томилжээ. Билл Инглиш Парламентын 59 гишүүний саналыг авч Жон Киг орлох албан тушаалд очсон байна. Тэрбээр “Засгийн газар дэд бүтэц, эдийн засгийн өсөлтөд анхааран ажиллана” гэдгийг онцолсон байна. Шинэ Зеландын Ерөнхий сайд Билл Инглиш "Ирж буй жилүүдэд бид эдийн засгийн болон хүн амын өсөлтийг хангахад шаардлагатай дэд бүтцийн асуудалд анхаарал хандуулна. Мөн нийгмийн аюулгүй байдал болон өрхийн орлогыг нэмэгдүүлэх асуудалд онцгой анхаарна. Үүнээс гадна Засгийн газраас одоогийн эдийн засгийн өсөлт, үр ашгийг хангахад төвлөрөн ажиллана" хэмээн мэдэгджээ. Үүнээс гадна Паула Беннетийг Ерөнхий сайдын орлогчоор сонгожээ. Харин Билл Инглишийн орыг Стивен Жойс Шинэ Зеландын Сангийн сайдаар ажиллах юм байна.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй