Сценараараа өрнөсөн МАН-ын Бага хурал

Нийтлэл

Удирдах зөвлөл асуудлаа хайрцаглав

Парламентад үнэмлэхүй олонхыг бүрдүүлж буй МАН өчигдөр Бага хурлаа хуралдуулж, бүтэц, бүрэлдэхүүнээ шинэчлэв. Сонгуулийн өмнө хуралдсан Бага хурлаараа хүчээ нэмэгдүүлж, бүтцээ өөрчилсөн бол энэ удаа удирдлагын багийг цөөрүүлэх шийдвэр Удирдах зөвлөлөөс гаргалаа.

Мөн Удирдах зөвлөлөөс санал болгосон бүтэц, бүрэлдэхүүний хувилбарт Бага хурлын гишүүд бага зэрэг засвар оруулснаар эцэслэв. Тодруулбал, Удирдах зөвлөлөөс Ерөнхий нарийн бичгийн даргад Д.Амарбаясгаланг, Нарийн бичгийн даргад Н.Төмөрхүүг дэвшүүлсэн ч хурлын заалнаас Ч.Ганхуяг, Ц.Бат-Энх нарыг дээрх албан тушаалд тус тус дэвшүүлжээ.

Гэвч Ч.Ганхуяг генсект өрсөлдөхөөс татгалзаж, таван сар орчим үүрэг гүйцэтгэгчээр ажилласан Д.Амарбаясгаланг жинхэлжээ.

Харин Нарийн бичгийн даргад Н.Төмөрхүү, Ц.Бат-Энх нар өрсөлдөж, олонхын саналыг Ц.Бат-Энх авсан байна. Өмнө нь МАН тодорхой тооны салбар бүрт Нарийн бичгийн дарга томилдог байсан бол сонгуулийн дараа бүгдийг нэгтгэж, ийнхүү Сценараараа өрнөсөн МАН-ын Бага хурал Ц.Бат-Энх хариуцахаар боллоо. Товчхондоо, Бага хурлаас гаргах шийдвэрийг Удирдах зөвлөл урьдчилан гаргадаг тэр л жишгийн дагуу хуралдлаа хэмээн намын зарим гишүүн дүгнэж байна.

Хурлаас гаргасан дараагийн шийдвэр нь төрийн захиргааны албанд очсон 33 гишүүний орыг нөхөн томилов. Тодруулбал, УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, Т.Аюурсайхан, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, Төрийн орон сууцны корпорацийн Ерөнхий захирал Ж.Хичээнгүй тэргүүтэй 33 хүн Бага хурлын гишүүнээр сонгогдсон байна.

» Ч.Ганхуяг генсект өрсөлдөхөөс татгалзаж, таван сар орчим үүрэг гүйцэтгэгчээр ажилласан Д.Амарбаясгаланг жинхэлжээ.

» МАН-ын Бага хурал бичигдсэн зохиолынхоо дагуу өрнөж, онц гойд зүйл ажиглагдсангүй.

Үнэмлэхүй ялалт байгуулсны дараах хуралдаан болоод ч тэр үү "найр тараасан” хурал болсонгүй. Харин тус намын дарга М.Энхболд сонгуулийн ялалтын сэтгэлийн хөөрлөө дарж, хариуцлагатай ажиллахыг илтгэлээрээ дамжуулан гишүүддээ даруухан анхааруулсан.

Тэрбээр “Намын нэрээр төрийн албанд томилогдсон албан тушаалтнууд хууль биелүүлэх, төрийн албыг чадварлаг, мэргэшсэн байлгах, салбар, байгууллага бүрийн өмнө тавьсан үүрэг зорилтыг бүрэн хэрэгжүүлж чадаж байгаа, эсэхэд намын Удирдах зөвлөлөөс үнэлэлт өгнө. Ажил үүргээ биелүүлээгүй, намын нэр хүндийг сэвтээсэн, төрийн хүний ёс зүйгээ умартсан, авлига, хууль бус аливаа үйлдэлд нэр холбогдсон хүмүүстэй хатуу хариуцлага тооцож ажиллах нь чухал” гэдгийг тодотгосон юм.

Мөн Засгийн газрын үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах, улс төрийн дэмжлэг үзүүлэх нэн таатай боломж УИХ-д бүрдсэн байгааг дурдсан. Ингэхдээ энэхүү боломжийг алдаж болохгүй гэдгийг Засгийн газрын тэргүүн хийгээд танхимын гишүүдэд давхар дуулгасан юм. Өөрөөр хэлбэл, УИХ-ын 65 суудалд ялалт байгуулснаа түүхэн боломж хэмээн тус намынхан үзэж байгаа аж. Энэхүү боломжийг ашиглан Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэх, Сонгуулийн болон Төрийн албаны тухай хуулийг өөрчлөх зэрэг асуудлыг хэлэлцэнэ гэдгээ тус намын дарга М.Энхболд илтгэлдээ онцолсон байна.

Ерөнхийдөө МАН-ын Бага хурал болдог зохиолынхоо дагуу өрнөж, онц гойд зүйл ажиглагдсангүй. Учир нь хурал эхлэхээс өмнө намын Удирдах зөвлөл хуралдаж, асуудлаа хайрцаглаад ороод ирдэг тэр л зарчмаараа болсон юм.

САНАЛ БОЛГОХ