БНХАУ-ын нүүрсний олборлолт нэмэгджээ

Мэдээ

БНХАУ-ын Засгийн газар нүүрсний салбарын бодлогоо зөөллөсөн нь дотоодын олборлолтыг нэмэгдүүлсэн байна. 11 дүгээр сарын дүн мэдээллээр нүүрсний гарц нь 308 сая тонныг давж өмнөх сараасаа есөн хувиар өсжээ. 2016 он гарсаар 10 орчим хувиар буураад байсан нүүрсний гарц ийнхүү эргэн оны эхэн үеийн түвшиндээ хүрлээ. Нүүрсний ханшийн дөрвөн жил үргэлжилсэн уналт энэ оны сүүлийн хагаст зогсож, БНХАУ-ын Засгийн газрын бодлого үр дүнгээ өгч эхэлсэн байна. Хэдий тийм боловч ханшийн хэт өсөлтийг хязгаарлах үүднээс эргээд өмнөх шийдвэрүүдээ зөөллөсөн нь ийнхүү 11 дүгээр сарын статистик үзүүлэлтэд шууд нөлөөгөө үзүүлжээ. Энэ байдлаараа ирэх онд нүүрсний гарц тав орчим хувиар өснө гэж БНХАУ-ын Хөгжил Шинэтгэлийн Хорооноос тооцож байгаа аж. Нүүрсний үнэ ханш 11 дүгээр сард хүрч байсан дээд цэгээсээ эргэн тав орчим хувиар буурсан байна. Ирэх жил үргэлжлэн унах эрсдэл бий гэж дийлэнх шинжээчид таамаглаж байгаа юм.



САНАЛ БОЛГОХ