АХБ Азийн улсуудын 2016 оны эдийн засгийн өсөлтийн таамгийг бууруулав

Мэдээ

Азийн Хөгжлийн банкнаас Азийн улсуудын 2016 оны эдийн засгийн өсөлтийн таамгийг буурууллаа. Тус банк Азийн 45 улсын эдийн засаг энэ онд 5.6 хувиар өснө гэж таамагласан байна. Үүнээс гадна өсөлтийн хэмжээ 2017 онд ч хэвээр үргэлжилж, 5.7 хувиар өснө гэж таамагласан нь Азийн эдийн засаг тогтвортой байна гэсэн төлөв ажиглагдаж байгаа юм. Харин тус банк БНХАУ-ын эдийн засаг энэ онд 6.6 хувиар өснө гэж таамагласан байна. Дэлхийн хоёр дахь томоохон эдийн засгийн өсөлт ирэх онд бага зэрэг буурч, өсөлтийн хэмжээ нь 6.4 хувьд хүрнэ гэсэн урьдчилсан тооцоог гаргажээ.

Түүнчлэн бүс нутгийн томоохон эдийн засаг болох Энэтхэг улсын эдийн засаг бага зэрэг удааширсан гэдгийг онцолжээ. Азийн Хөгжлийн банкнаас Энэтхэг улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй хөтөлбөрийн улмаас хөрөнгө оруулалт буурч, хөдөө аж ахуйн салбар удааширч, бэлэн мөнгөний хомсдол үүссэн тул тус улсын 2016 оны эдийн засгийн өсөлтийг 7.4 хувиас 7 хувь хүртэл бууруулсан байна. Хэдий тийм боловч энэхүү нөхцөл байдал удаан үргэлжлэхгүй, 2017 онд Энэтхэгийн эдийн засгийн өсөлт 7.8 хувьд хүрч сэргэнэ гэж таамаглажээ.




САНАЛ БОЛГОХ