30-ны баасан гарагийн ажлын өдрийг нэгдүгээр сарын 7-ны бямба гарагт шилжүүлэв

Мэдээ

2016 оны 12 дугаар сарын 30-ны баасан гарагийн ажлын өдрийг 2017 оны нэгдүгээр сарын 7-ны бямба гарагийн амралтын өдөрт шилжүүлэх шийдвэрийг Засгийн газраас гаргалаа. Томуу, томуу төст өвчний дэгдэлт, цаг агаарын байдлыг харгалзан, мөн Шинэ жилийн баярыг тохиолдуулан, иргэдийн ажил, амралтыг зохицуулах зорилгоор Нийтээр тэмдэглэх баярын өдрийн холбогдох хуулийн заалтыг үндэслэн ийнхүү шийдвэрлэсэн байна.

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдрийг жил бүрийн 12 дугаар сарын 29-ний өдөр тэмдэглэж байхаар 2011 оноос эхлэн бүх нийтийн амралтын өдөр болгосон бөгөөд дээрх шийдвэрийн дагуу иргэд 12 дугаар сарын 29, 30-ны пүрэв, баасан гарагт, мөн 31-ний бямба, 2017 оны нэгдүгээр сарын нэгний ням гарагт нийт дөрвөн өдөр амарна. Ингэснээр ажлын өдрийн тоо, албан хаагчдын цалингийн нийлбэрт өөрчлөлт орохгүй юм байна.




САНАЛ БОЛГОХ