"Mondelez"-ийг "Kraft Heinz" компани худалдан авч магадгүй гэв
Хүнс үйлдвэрлэлийн "Mondelez" компанийг "Kraft Heinz" худалдан авч магадгүй гэсэн мэдээлэл гарчээ. Одоогоор худалдан авалтын үнийн дүн тодорхойгүй байгаа юм. Үүнээс гадна худалдан авна гэсэн мэдээллийн дараа дээрх хоёр компанийн хувьцааны ханш өсөлттэй байсан нь анхаарал татаж байна. "Berkshire Hathaway" болон "3G Capital"-ийн хамтын эзэмшилд байдаг "Kraft Heinz" компани хүнс үйлдвэрлэлийн чиглэл дэх үйл ажиллагаагаа улам өргөжүүлж байгаа аж. Мөн ажлын байрны цомхтгол хийж, ашиггүй үйлдвэрүүдээ хааснаар зардлаа танаж, энэ нь "Kraft Heinz" компанийн зах зээлийн үнэлгээ нэмэгдэхэд нөлөө үзүүлсэн байна.
"Heineken" компани "Punch Taverns" уушийн газрын сүлжээг худалдан авах ажлаа эрчимжүүлэв
"Liberty Media" корпораци "Formula One" уралдааныг зохион байгуулагч компанийг худалдан авах хэлцэлд хүрэв
Тэрбумтан Жон Малонийн "Liberty Media" корпораци "Formula One" уралдааныг зохион байгуулагч компанийг 4.4 тэрбум ам.доллараар худалдан авах хэлцэлд хүрсэн байна. Хэдий тийм боловч хэлцлийг дуусгахад 1.55 тэрбум ам.доллар дутсан учраас нэмж хувьцаа гаргахаар болжээ. "Liberty Media"-ийн удирдлага хэлцлийг 2017 оны эхээр дуусна гэж мэдэгдсэн аж. Мөн үүний дараа компанийн нэрээ "Formula One Group" гэж өөрчилнө гэжээ.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй