АНУ-ын кредит картыг Куба улсад хэрэглэж эхэлнэ

Худалдаа

АНУ-ын Флорида мужийн “Stonegate” банк Куба улсад ашиглаж болох АНУ-ын анхны зээлийн картыг бүтээхээр боллоо. Ингэснээр хоёр улсын хооронд бизнес эрхлэхэд хялбар болох аж. АНУ-ын Кубын эсрэг тавьсан худалдааны хоригт ихэвчлэн банк хоорондын мөнгөн гуйвуулга, зээлийн карт ашиглах зэрэг түгээмэл хэрэглэгддэг санхүүгийн үйл явц багтаж байсан. Үүний улмаас Америк жуулчид зайлшгүй бэлэн мөнгө биедээ авч явахаас гадна солиулахад 10 хувийн шимтгэл төлдөг байжээ. Иймд Куба улсын Засгийн газраас “Mastercard”-аар гүйлгээ хийсэн долларын шилжүүлгийг 10 хувийн шимтгэлээс чөлөөлөх шийдвэрийг гаргасан байна. Түүнчлэн жуулчид зээлийн картыг энгийн худалдан авалтанд ашиглаж болохоос гадна АТМ-ээс бэлэн мөнгө авах боломжтой болж байгаа аж. Ингэснээр хоёр улсын хооронд жилд хэдэн зуун сая долларын мөнгөн гуйвуулга хийх хууль ёсны гарц нээгдэж байгаа юм.

О.Намуун

Холбоо барих: namuun.o@bloombergtvmongolia.com

sodgerel.kh@bloombergtvmongolia.com

САНАЛ БОЛГОХ