"Snapchat"-ийн шинэ шийдэл

Технологийн цаг

Калифорни мужийн нарлаг эргээс хүмүүс нарны нүдний шилээ “snapbots” төхөөрөмжөөс авахаар урт дараалал үүсгэжээ. Технологийн “Snapchat” компани “snapbots” хэмээх том, шар автомат машинаар бүтээгдэхүүнээ борлуулах үйлчилгээ нэвтрүүлсэн нь энэ. Тус компани этгээд хэлбэр дүрс бүхий нүдний шилний шинэ цувралаа есдүгээр сард танилцуулсан юм. Шинэ цуврал нь нүдний шилэнд интернэтийн утасгүй орчинд ажилладаг дүрс бичлэгийн камер суурилуулж өгснөөр онцлог болсон байна.

Эл шийдэл албан ёсны нэрээ “Snap Inc” болгосон нь тус компанийн үйл ажиллагаа аппликейшнээс программ хангамж руу шилжиж буйн илрэл болсон аж. “Минионууд” хүүхэлдэйн киноны гол дүртэй төстэй харагдах “snapbots”-оор нүдний шилээ нэг бүрийг нь 129.99 ам.доллараар борлуулж байгаа юм байна. Харин “eBay”-ээс 950 ам.доллараар авч болох ажээ.

САНАЛ БОЛГОХ