Тансаг зэрэглэлийн брэндүүдийн борлуулалт өсөв

Мөнгө ба бизнес

Италийн тансаг зэрэглэлийн "Gucci" брэндийн борлуулалт III улиралд 17 хувиар өссөн нь "Bottega Veneta" брэнд болон "Kering" компанийн орлогод эерэг нөлөөг үзүүлжээ. "Gucci"-ийн энэхүү борлуулалтын өсөлт нь хоёр оронтой тоогоор өссөн нь 2012 оноос хойших анх улаа нэмэгдсэн үзүүлэлт болсон байна. Улмаар тус брэндийн борлуулалт "Kering"-ийн үйл ажиллагааны орлогын 60 гаруй хувийг дангаар бүрдүүлжээ. Үүнтэй холбоотойгоор тус брэндийн шинэ дэлгүүрийн төслүүд, бүтээгдэхүүний нэр төрлүүд, үнэнч хэрэглэгчийн хөтөлбөр зэргээс борлуулалтыг улам нэмэгдүүлэх боломжтой гэж "Kering" компанийн Санхүүгийн захирал онцолжээ.

Харин тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч АНУ-ын “Coach Inc.” компанийн 400 ам.долларын үнэтэй гар цүнхний борлуулалт ихээхэн хэмжээгээр нэмэгджээ. Энэ нь тус компанийн ашгийн өсөлтөд нөлөөлсөн байна. 400 ам.доллараар үнэлэгдэж буй гар цүнхний борлуулалт тус компанийн нийт борлуулалтын 50 орчим хувийг бүрдүүлж байгаа нь өнгөрсөн жилтэй харьцуулахад 20 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Улмаар “Coach Inc.”-ийн цэвэр ашиг 117 сая ам.долларт хүрсэн бол нийт борлуулалтын дүн нэг хувиар өсөж, 1.04 тэрбум ам.долларт хүрсэн талаар тайландаа дурджээ.


Үүнээс гадна тансаг зэрэглэлийн бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч "Louis Vuitton" брэнд 2016 онд ихээхэн хэмжээний ашигтай ажиллалаа. Тухайлбал, тус компанийн III улирлын борлуулалт 10.2 тэрбум ам.доллараар өссөн үзүүлэлттэй гарчээ. Борлуулалтын тав орчим хувийг нь хувцас, арьсан бүтээгдэхүүний үйлдвэрлэл бүрдүүлсэн байна. Тус компанийн борлуулалтын өсөлт гол төлөв АНУ болон Азийн зах зээлд ажиглагдсан ба арьсан бүтээгдэхүүний салбар нэгж болох "Fendi"-ийн борлуулалт ихээхэн дэмжлэг үзүүлсэн гэдгийг "Louis Vuitton"-ээс мэдээлжээ. Үүнтэй холбоотойгоор "Louis Vuitton"-ийн орлого зургаан хувиар өссөн байна.




САНАЛ БОЛГОХ