Хүүхдүүд эмнэлэгт "мөлхөж" байна
Сурвалжилга
75 ортой эмнэлэгт 200 хүүхэд хүлээн авчээ
Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдлээс энэ удаагийн фото сурвалжлагыг бэлтгэлээ. Хүйтний улирал ирсэнтэй холбоотойгоор ханиад, томууны тархалт улам нэмэгдээд буйг эмч нар хэлж байв. Тус эмнэлэг л гэхэд байнга ачаалалтай ажилладаг байна.
Тус Эрүүл мэндийн нэгдлийн эмч Уламбаяр “Ханиад томуу ихсэхээр хүн хүч дутагдалтай болдог. Бас тоног төхөөрөмжийн хүрэлцээ муу гээд асуудал их тулгарч байна” гэлээ. Харин эм, тарианы хангамж боломжийн хэмжээнд байгаа гэсэн таатай мэдээ дуулгав. Тус эмнэлгийн ор хүрэлцэхгүй байгаа тул хүүхдүүдийг хонгилдоо хэвтүүлжээ. Чингэлтэй дүүрэг гэлтгүй нийслэлийн бүх л эмнэлэг ачаалалтай байгаа тул хувийн эмнэлгүүдэд хэвтүүлж зохицуулах шийдвэрийг хотын удирдлагууд гаргав.
Ханиад хүрсэн иргэн 2-3 хоног халуурч, ханиалгаж байгаад уушгины хатгаа болж хүндэрдэг. Агаарын бохирдол үүнд шууд нөлөөлж, өвчнийг хүндрүүлж байна.
Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл 75 ортой. Өнөөдрийн байдлаар 200 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна.
Долоо хоногийн эхний өдрүүдэд хэт ачаалалтай байдаг. Ялангуяа 19.00- 03.00 цаг хүртэл хөл тасардаггүй байна.
Аравдугаар сарын сүүлчээс амьсгалын замын өвчлөл ихсэж гуравдугаар сар хүртэл эмнэлгүүд хэт ачаалалтай байдаг.
Сэтгэгдэл
Зочин
jh
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй