Исаак Ньютоны ном дээд амжилт тогтоов

Мэдээ

Суут эрдэмтэн Исаак Ньютоны “Математикийн зарчмууд” номын анхны хэвлэлт шинжлэх ухааны хамгийн өндөр үнэтэй бүтээл болжээ. Дуудлага худалдаагаар “Математикийн зарчмууд” бүтээл 3.7 сая ам.доллар хүрсэн байна. Ийм амжилт тогтоож байсан шинжлэх ухааны ном байгаагүй гэдгийг дуудлага худалдааны “Christie” хаус уламжлав.

1687 онд хэвлэсэн уг ном тооцоолж байсан дээд үнээс 2.5 дахин их үнэд хүрчээ. Альберт Эйнштейн энэхүү бүтээлийг “дахиж хэзээ ч бий болохооргүй оюун ухааны гайхалтай ололт” хэмээн дүгнэсэн нь бий.

Исаак Ньютон уг бүтээлдээ хөдөлгөөний гурван хууль, таталцлын хуулийг бичсэн байдаг юм байна. Бүтээлийг хадгалдаг “Royal Society” номын сангийн тэргүүн Кейт Мур “Математикийн зарчмууд” бүтээлийг “Хүний оюун ухааны дээд илрэл” хэмээн тодотгосон юм.

Дуудлага худалдаагаар Исаак Ньютоны бүтээлээс гадна Францын цэргийн генерал Франсуа Жан Дегийн сурвалжлага, Жорж Вашингтон, Томас Жефферсоны захидлууд өндөр үнэ хүрчээ.

Сэтгэгдэл
Зочин
122.201.25.242
(y)
САНАЛ БОЛГОХ