1326

АНУ-ын старт-апуудын өр төлбөр их хэмжээгээр нэмэгджээ

Мөнгө ба бизнес

АНУ-ын олон старт-апуудын өр төлбөр их хэмжээгээр нэмэгдсэн байна. Тухайлбал, Цахиурын хөндийн банкнуудын зээл олголтын хэмжээ есдүгээр сарын 30 хүртэлх нэг жилийн хугацаанд 19 хувиар өссөн байна. Харин хөрөнгө оруулагчдаас татах хөрөнгө оруулалтын хэмжээ буурчээ. Старт-апуудын банкнаас авах зээл ийнхүү өсөхөд зээлийн өртөг бага байгаа нь голлон нөлөөлж байгаа аж. Үүнээс гадна хөрөнгө оруулагчид оруулсан хөрөнгөнөөсөө их хэмжээний үнэлгээ бүхий хувьцаа хүсдэг явдал нь старт-апуудад хүндрэл учруулж байна гэжээ.

Цаашлаад хувьцааны ихэнх хэсгээ алдах эрсдэл учирч байгааг старт-апууд онцолсон байна. Хэдий тийм боловч банкнуудаас зээл авахад эргэн төлөлтийн нөхцөл уян хатан биш учраас шинэхэн компаниудад мөн адил асуудал үүсгэж байна гэж старт-апуудын төлөөлөл мэдэгджээ.





САНАЛ БОЛГОХ