Япон улсын хэрэглээний үнийн индекс 0.4 хувиар буурлаа
Япон улсын хэрэглээний үнийн индекс ес дэх сардаа дараалан буурлаа. Хүнсний үнийг хасаж тооцсон инфляци 11 дүгээр сард 0.4 хувиар буурсан байна. Харин хэрэглээний үнийн суурь индекс 0.5 хувиар өсжээ. Хэдий тийм боловч тус улсын инфляци зорилтот хоёр хувиас хавьгүй доогуур хэвээр байна. Харин Японы ажилгүйдлийн түвшин 11 дүгээр сард 3.1 хувиар өссөн байна. Энэ нь гурван хувиар өснө гэсэн шинжээчдийн тооцооллоос их хэмжээгээр нэмэгджээ. Ажлын байранд өргөдөл гаргагчдын харьцаа өмнөх сараас ялимгүй өсөж 1.41-д хүрсэн байна. Иений сул ханш, дэлхийн зах зээл дэх газрын тосны үнийн өсөлт болон хөдөлмөрийн зах зээлд ажлын байр нэмэгдэж байгаа зэрэг хүчин зүйлүүд нь ирэх оны инфляцийн үнийн өсөлтөд дэмжлэг үзүүлнэ гэж шинжээчид таамаглаж байна. Үүнтэй холбоотойгоор Японы Төв банкнаас суурь инфляци ирэх оны санхүүгийн жилд 1.5 хувиар өснө гэж урьдчилан таамаглажээ.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй