2016 он: FT сонины гэрэл зургийн редакцийн сонголт

Дэлхийн хандлага

2016.08.29. Ливийн эргээс 13 бээр орчимд. Газрын дундад тэнгист голдуу Эритрейгээс гаралтай дүрвэгсэд пиг дүүрэн завинаас үсрэн, тусламжийн хөлөг рүү сэлж байгаа нь.


2016.09.05. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама нар Хятадын Ханжоу хотод болсон “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр.

2016.07.29. Бүгд найрамдах намаас АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Дональд Трамп сурталчилгааныхаа үеэр. Зүүн гартаа тэвэрсэн Келлен Кемпбелийг (Денверийн) үнсэж, баруун гартаа Эвелин Кеанийг (Каслрок хотын) барьжээ.


2016.11.09. Хиллари Клинтон Ерөнхийлөгч асан Билл Клинтоны хамт Дональд Трампад ялагдсанаа хүлээж Нью-Йоркт үг хэллээ.


2016.06.24. Их Британийн Тусгаар тогтнолын намын дарга Найжл Фараж тус улсыг Европын холбооноос гаргах санал асуулгын дүнг баяр хөөртэйгээр угтсан юм.

2016.01.15. Европын сансар судлалын агентлагийн сансрын нисэгч Тим Пик Олон улсын сансрын станцад тэжээлийн регуляторыг сольж, шугам тавихын тулд 4.43 цаг задгай сансарт ажиллав.

2016.07.16. Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоаны эсрэг төрийн эргэлт хийх оролдлогын дараа Стамбул Босфорын гүүрэн дээр нэг цэргийг (дундах цэнхэр хувцастай нь) ард иргэд баривчилжээ.


2016.07.13. Хатан хаан II Элизабетагаас танхим бүрдүүлэх урилга хүлээн авсан Британийн шинэ Ерөнхий сайд Тереза Мей нөхөр Филиппийн хамт Лондоны Даунинг стрит 10 байранд ирж байна.

2016.07.13. Хатан хаан II Элизабетагаас танхим бүрдүүлэх урилга хүлээн авсан Британийн шинэ Ерөнхий сайд Тереза Мей нөхөр Филиппийн хамт Лондоны Даунинг стрит 10 байранд ирж байна.


2016.07.23. Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутертегийн тушаалаар явуулж буй хар тамхины эсрэг хуульгүй дайнд алагдсан нөхрийнхөө цогцосны дэргэд сөхөрсөн 26 настай Женнелин Олоайрес.

2016.12.01. Кубачууд Фидель Кастрогийн шарилыг Гаванагаас Сантьяго де Куба хот руу авч яваа замын дагуу салах ёс гүйцэтгэхээр эгнэн зогсож байв.


2016.03.23. Аргентиний Ерөнхийлөгч Маурисио Макрийн урилгаар энд айлчилсан Ерөнхийлөгч Барак Обама Буонес Айрес хотын соёлын төвд танго бүжиглэж байгаа нь.

2016.08.17. Алеппо хотын Катери дүүргийг Сирийн ба Оросын онгоцууд бөмбөгдсөний дараа таван настай Омран Дакниш түргэн тусламжийн байранд хүргэгдэн ирсэн нь энэ.

2016.12.21. Берлин хотод Зул сарын яармаг руу Тунис гаралтай алан хядагч ачааны машинаар дайрч, 12 хүнийг хөнөөн 50 хүнийг шархдуулсан. Германчууд амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн цэцэг тавьж, лаа асаажээ.

2016.07.15. Францын Ницце хотод Бастилийг авсны ойг тэмдэглэж байсан хүмүүсийг ачааны машинаар дайрч, 84 хүний амийг хөнөөсөн халдлагын дараах өдөр.

САНАЛ БОЛГОХ