Шинзо Абэ: Япон улсын 2020 оноос хойш баримтлах бодлогыг боловсруулсан

Мэдээ

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ шинэ оны мэндчилгээ дэвшүүлэх үеэрээ ард иргэддээ хандан амлалт өглөө. Тэрээр шинэ улсыг бүтээх ажлыг зохих ёсоор нь эхлэхийг хүсч байгаа талаар мэдэгдсэн төдийгүй 2020 оноос хойш баримтлах бодлогыг боловсруулсан гэж онцолсон байна. Мөн Засгийн эрхэнд гарснаасаа хойш хүн амын насжилтын асуудлыг шийдвэрлэх, төрөлтийг нэмэгдүүлэх мөн дефляцийг бууруулах чиглэлд ажилласнаа мэдэгдсэн. Цаашид ч эдгээр ажлаа үргэлжлүүлэн улсынхаа ирээдүйн хөгжилд хувь нэмрээ оруулна гэжээ. Үүнээс гадна Японд ажлын ачааллыг бууруулах зорилгоор сар бүрийн сүүлийн баасан гарагт ажиллагсдад ажлаасаа эрт тарах боломж олгож магадгүй байна. Энэ кампанит ажлыг Японы Засгийн газар болон бизнес эрхлэгчид хамтран хэрэгжүүлэх аж.

Харин арга хэмжээг ирэх хоёрдугаар сарын 24-нөөс хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Хэрэв жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид болон компаниуд арга хэмжээнд нэгдвэл өрхийн зарцуулалт баасан гараг бүр 1.6 тэрбум ам.доллараар өсөх боломжтой гэж "Dai-Ichi Life" судалгааны институтын ахлах эдийн засагч тооцоолжээ. Сонирхуулахад, Японы Ерөнхий сайд Шинзо Абэгийн "Сувдан эрэг" дэх айлчлал нэр хүндийг нь гурван жилийн хамгийн өндөр түвшинд хүргэж өсгөсөн гэдгийг "Nikkei" сонин мэдээлжээ.



САНАЛ БОЛГОХ