“Rogue One: A Star Wars Story” 64.3 сая ам.долларын орлогоор “Box Office”-ийг дахин тэргүүлэв

Кино

Оддын дайны түүхийг өгүүлэх “Rogue One: A Star Wars Story” кино шинэ жилийн баяр тохиосон амралтын өдрүүдэд өмнөх амжилтаа хадгалж, “Box Office”-ийг дахь гурав дахь удаагаа тэргүүллээ. Энэхүү кино АНУ, Канадын зах зээлээс 64.3 сая ам.долларын орлого олсон байна. Харин “Universal Pictures”-ийн бүтээл "Sing" хүүхэлдэйн кино 56.4 сая ам.долларын орлого, “Sony”-ийн бүтээл шинжлэх ухаан, зөгнөлт "Passengers" кино 20.7 сая ам.долларын орлогоор “Box Office”-ийн жагсаалтыг удаалжээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд нээлтээ хийсэн шинэ кино байгаагүй юм. 2016 онд “Disney” компани “Pixar”, “Marvel” зэрэг студийн бүтээлүүдээс олсон амжилтаа “Rogue One: A Star Wars Story” киногоор ийнхүү үргэлжлүүлсээр байна.

Үүгээр зогсохгүй Хойд Америкийн кино зах зээл өнгөрсөн 2016 онд “Disney”-ийн бүтээл "Доригийн эрэлд", "Ахмад Америк: Иргэний дайн", "Ширэнгийн домог" зэрэг кинонуудаас нийт 11.4 тэрбум ам.долларын орлого олж, дээд амжилт тогтоосон гэж “Comscore”-оос мэдээлсэн байна. Он цаг тооллын хувьд 1977 онд гарсан "Оддын дайн" киноны өмнөх үеийг харуулах “Rogue One: A Star Wars Story” кино шинэ оны эхний өдрийн байдлаар олон улсад нийт 774 сая ам.долларын орлого олоод байгаа ажээ.




САНАЛ БОЛГОХ