Huawei: Бизнесийн үйл ажиллагаагаа шинээр төлөвлөнө

Мөнгө ба бизнес

БНХАУ-ын технологийн "Huawei" компани бизнесийн үйл ажиллагаагаа шинээр төлөвлөхийг зорьж байна. Учир нь тус компанийн борлуулалтын өсөлт саарсан нь 2017 онд ч мөн үргэлжлэх хандлагатай байна гэж таамаглаж байгаа юм. Харилцаа холбооны төхөөрөмж үйлдвэрлэгч БНХАУ-ын хамгийн том “Huawei" компанийн орлого 2016 онд 32 хувиар өсөж, 75 тэрбум ам.долларт хүрнэ гэж тус компанийн Гүйцэтгэх захирал Эрик Сшу таамаглаж байсан аж. Хэдий тийм боловч энэ нь өнгөрсөн 2015 оны 37 хувийн өсөлтөөс буурсан үзүүлэлт болж байна. Дээрх компани хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн удирдлагын арга барилаа шинэчлэх шаардлагатай гэж үзэж байгаа ажээ.

"Huawei" нь анх 2009 онд андройд үйлдлийн систем бүхий ухаалаг гар утас үйлдвэрлэж байсан бөгөөд одоо "Apple", "Samsung"-ийн дараа орох томоохон үйлдвэрлэгч болж АНУ-аас Европ хүртэл зах зээлээ тэлээд байна. Тус компанийн борлуулалтын дийлэнх хувийг ухаалаг гар утасны борлуулалт бүрдүүлдэг ажээ.




САНАЛ БОЛГОХ