БНХАУ-ын үйлчилгээнд тулгуурласан эдийн засгийн бодлого үр дүнгээ өгч эхэллээ

Мэдээ

БНХАУ-ын үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын худалдан авагч менежерийн индекс 2016 онд өсөлттэй гарсан нь бодлого тодорхойлогчдыг энэ онд эдийн засгийн өсөлтийг тогтворжуулах чиглэлд анхаарал хандуулахад хүргэж байна. Тухайлбал, өнгөрсөн 11 дүгээр сард 51.7 нэгж үзүүлэлттэй байсан үйлдвэрлэлийн салбарын худалдан авагч менежерийн индекс 12 дугаар сард 51.4 нэгж болж буурсан ч 2012 оноос хойших хамгийн их хэмжээнд хүрч тогтворжсон байна. Харин үйлчилгээний салбарын худалдан авагч менежерийн индекс өмнөх сард сүүлийн хоёр жилийн хамгийн дээд үзүүлэлтэд хүрээд байсан аж. 12 дугаар сард 54.5 нэгж болж буурчээ. Хэдий тийм боловч 50 нэгжээс давсан үзүүлэлт нь эдийн засгийн өсөлтийг илтгэн харуулдаг байна.

Эдийн засгийн энэхүү тогтворжилт нь бодлого тодорхойлогчдын хувьд эрсдэлээс хамгаалахын тулд төвийг сахисан мөнгөний бодлогыг хэрэгжүүлэхэд сайн мэдээ болж байна. Учир нь юанийн ханш сүүлийн 20 жилийн хамгийн доод түвшин рүү унаснаас үүдэлтэй гадагш чиглэсэн хөрөнгийн урсгал цаашид улам нэмэгдэх, АНУ-ын Холбооны Нөөцийн банк бодлогын хүүгээ өсгөсөн болон Дональд Трампын БНХАУ-ын экспортод өндөр татвар ногдуулахаар төлөвлөж байгаагаас шалтгаалсан эрсдэлүүд БНХАУ-ын зах зээлд тулгараад байгаа юм.




САНАЛ БОЛГОХ