Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг дэмжив

Кино

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж, дэмжсэнээр санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо. Хоёр оны зааг дээр нэр бүхий гишүүдийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийг одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа сонгуулийн тухай хуулийн ерөнхий зарчмыг баримтлан зарчмын болон найруулгын зарим засвар өөрчлөлт хийж боловсруулсан гэж тайлбарлаж байна. Мөн Сонгуулийн Ерөнхий Хорооноос ирүүлсэн Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай өмнөх хуульд байсан шаардлагатай гэж үзсэн зарим зарчим, зүйл, заалтуудыг тусгаж өгчээ. 14 бүлэг, 103 зүйлтэй уг хуулийн төсөлд сонгуулийн тухай хуулийн нийтлэг зохицуулалтуудыг хэвээр үлдээж, Ерөнхийлөгчийн сонгуулийн нарийвчилсан зохицуулалтуудыг нэмж тусгасан байна.

Мөн 2016 оны УИХ-ын болон орон нутгийн сонгууль явуулахад гарсан бэрхшээлтэй, хэрэглэхэд түвэгтэй зарим заалтыг сонгуулийн төв байгууллагын саналыг үндэслэн хассаны зэрэгцээ ойлголтын зөрүүтэй зарим заалтуудыг тодруулж, өөрчлөн найруулсан гэж тодорхойлж байгаа аж. Тухайлбал, нэр дэвшигчийн сонгуулийн зардлын зарцуулалтын зэрэгцээ сонгуулийн зардлын төлөвлөлтөд Төрийн аудитын байгууллагаар дүгнэлт гаргуулж байх асуудлыг нэмж зохицуулжээ.




САНАЛ БОЛГОХ