Тангараг өргөх ёслолд Клинтоныхон оролцоно

Мэдээ

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшин өрсөлдсөн Хиллари Клинтон Дональд Трампын тангараг өргөх ёслолд Билл Клинтоны хамт оролцохоор төлөвлөжээ. Түүнчлэн АНУ-ын Ерөнхийлөгч асан Жорж Буш болон түүний гэргий Лаура Буш нар нэгдүгээр сарын 20-нд болох тангараг өргөх ёслолд оролцож магадгүй талаар мэдэгдсэн байна. Мөн өнгөрсөн 12 дугаар сард АНУ-ын Ерөнхийлөгч асан Жимми Картер Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцохоо мэдэгдээд байлаа. Үүний дараа Хиллари Клинтон болон Билл Клинтон нар уг ёслолд оролцох төлөвлөгөөтэй байгааг туслахууд нь баталжээ. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Хиллари Клинтон Дональд Трампт ялагдсаны дараа түүнийг албан үүргээ гүйцэтгэж байхдаа хувийн цахим хаягаа ашигласан хэрэгт буруутгана гэж Бүгд Найрамдах намынхан үзэж байсан юм. Харин Хиллари Клинтон Дональд Трампыг "Ерөнхийлөгчийн албан тушаалд тохирохгүй" талаар мэдэгдэж байв.



САНАЛ БОЛГОХ