“Насны хишиг” олгох хуулийн төсөл эцэслэгдээгүй
Ахмадуудад “Насны хишиг” тэтгэмж хүртээх талаар хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Тус хуулийн дагуу ахмадуудад хэзээнээс “Насны хишиг” олгож эхлэх талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хүн ам, хөгжлийн газрын Ахмад настан, насжилтын асуудал хариуцсан мэргэжилтэн А.Нэмэхбаатараас тодрууллаа.
-Ахмадын “Насны хишиг”- ийг өгөх шийдвэр гарсан уу. Сар шинийн баяраас өмнө өгөх боломжтой болов уу?
-УИХ-д хуулийн төслийг өргөн барьсан байгаа. Гэхдээ эцсийн байдлаар батлагдаагүй. УИХ-аас шийдвэрлээд НББШУ-ы Байнгын хорооны даргын тогтоолоор УИХ-ын гишүүн А.Ундраагаар ахлуулсан Ажлын хэсэг гаргасан. Хуулийн төслийг баталсан нөхцөлд олгох боломжтой.
-“Насны хишиг”-ийг өгөхдөө нас зааж байгаа юу?
-Тэтгэмжийг 65-69 настай ахмад настанд 50, 70-79 настай ахмадад 80, 80-89 настай ахмадад 150, 89-ээс дээш настай ахмадад 250 мянган төгрөгийг тус тус олгохоор тусгасан.
-Төсөв мөнгөний хувьд хэрхэн шийдвэрлэсэн бэ?
-Энэ оны төсөвт 22.5 тэрбум төгрөг суулгасан байгаа. Хуулийн төслийг батлахад ямар нэг хүндрэл учрахгүй байх. Нийт 80 мянга гаруй ахмад тэтгэмж хүртэх тооцоо гаргасан.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй