АНУ-ын Сенатор болон Техас мужийн Захирагч нар Тайванийн Ерөнхийлөгчтэй уулзлаа

Мэдээ

Тайванийн Ерөнхийлөгч Цай Инвэнь ням гарагт АНУ-ын Сенатор Тед Круз болон Техас мужийн Захирагч Грег Эбботт нартай Хьюстон хотноо уулзсан байна. Уулзалтын үеэр Цай Инвэнь, Тед Круз нар хоёр талын харилцааг сайжруулах боломжуудын талаар голчлон хэлэлцсэн төдийгүй зэвсгийн борлуулалт, дипломат ажиллагааны талаар санал солилцож, эдийн засгийн харилцааны асуудлуудыг хэлэлцжээ. “Хоёр талын эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлснээр аль аль талдаа ашигтай байх болно. Учир нь Тайванийн зах зээлд нэвтэрснээр Техасын тариалан эрхлэгч болон жижиг бизнес эрхлэгчид ашигтай ажиллах болно” гэж АНУ-ын сенатор Тед Круз мэдэгдсэн байна. Үүнээс өмнө Цай Инвэнийг Хьюстон хотод нэг хоног айлчилсныхаа дараа Төв Америкийн хэд хэдэн улсад айлчилна гэж түүний албаныхан мэдэгдээд байсан юм.

Түүний айлчлалтай холбогдуулан БНХАУ-ын зүгээс АНУ-д хандан Цай Инвэний айлчлалыг хориглохыг уриалсан байна. АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа Дональд Трамп өнгөрсөн 11 дүгээр сард Цай Инвэньтэй утсаар холбогдсон явдал нь БНХАУ-ын талын дургүйцлийг хүргэсэн төдийгүй олон арван жилийн турш АНУ Тайванийг БНХАУ-ын нэг хэсэг гэж үзэж байсан байр суурийг үгүйсгэхэд хүргэсэн юм.



САНАЛ БОЛГОХ