Хүнсний тосны 90 гаруй хувь нь импортоос хамааралтай

Инфографик

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат УИХ-ын чуулганы хуралдаанд хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний хангамжийн түвшин хангалттай байгааг онцолсон юм. Тухайлбал, мах, махан бүтээгдэхүүн, гурил, шингэн сүү, төмсний хангамжийн түвшин 100-гаас дээш хувьтай байгаа аж. Харин хүнсний ногооны хангамж 84 хувьтай байгаа бол будаа, өндөг, жимс, жимсгэнэ 23-45 хувьтай байгаа гэлээ.