Ираны дөрөв дэх Ерөнхийлөгч Хашеми Рафсанджани 82 насандаа таалал төгслөө

Мэдээ

Ираны Ерөнхийлөгч асан Али Акбар Хашеми Рафсанджани 82 насандаа зүрхний өвчний улмаас таалал төгслөө. Тэрбээр Исламын Бүгд Найрамдах Иран улсыг байгуулсан Төрийн зүтгэлтнүүдийн нэг бөгөөд тус улсын эдийн засгийг Төрийн хяналтаас чөлөөлөх саналыг анх дэвшүүлж байжээ. Хашеми Рафсанджаны дурсгалыг хүндэтгэн, Ираны Засгийн газар гурав хоногийн гашуудал зарлаад байна. Оршуулах ёслолын ажиллагаа мягмар гарагт болох аж. Хашеми Рафсанджан улс төр, бизнесийн салбарт ухаалаг, зөв шийдвэр гаргадгаараа алдартай бөгөөд ард түмний дунд "Акбар шах", "Агуу хаан" хэмээн алдаршсан нэгэн байв. Тэрбээр 1979 оны Исламын Бүгд Найрамдах Иран улсын хувьсгалаас хойш улс төрийн чухал үйл явдлуудад онцгой хувь нэмрээ оруулсан юм.



САНАЛ БОЛГОХ