Бодит амьдралаас сэдэвлэсэн "Hidden Figures" кино “Box Office”-ийг тэргүүлж эхэллээ

Мэдээ

Сүүлийн гурван долоо хоногийн турш “Box Office”-ийн жагсаалтыг орлогоороо тэргүүлсэн “Walt Disney”- ийн бүтээл "Rogue One: A Star Wars Story" кино тэргүүлэгчийн байраа “20th Century Fox”-ийн бүтээл "Hidden Figures" кинонд алдсан байна. “Comscore”-оос ирүүлсэн мэдээллээр 1960-аад онд NASA-д ажиллаж байсан, африк гаралтай гурван математикч бүсгүйн бодит амьдралаас сэдэвлэсэн "Hidden Figures" кино өнгөрсөн амралтын өдрүүдэд 22.8 сая ам.долларын орлого олж, жагсаалтыг тэргүүлжээ. Эдгээр эмэгтэй математикчдын тусламжтай АНУ-ын мэргэжилтнүүд сансарт нисэх анхны даалгавраа амжилттай биелүүлсэн аж. Киноны гол дүрийг Таражи Хенсон, Октавия Спенсер болон дуучин Жанел Моне нар бүтээжээ. Харин 22.1 сая ам.долларын орлоготойгоор “Box Office”-ийн жагсаалтыг удаалсан "Rogue One: A Star Wars Story" кино АНУ болон олон улсад хамгийн эрэлттэй кино хэвээр байгаа бөгөөд Хойд Америкт л гэхэд нийт 477.4 сая ам.долларын орлого олсон байна.

Гарет Эдвардсын найруулсан энэхүү кино "Оддын дайн"-ын дөрөвдүгээр ангийн өмнөх үйл явдлыг үзүүлнэ. Кинонд Галактикийн эзэнт гүрэн гараг ертөнцийг устгах чадвартай "Death Star" хэмээх супер зэвсэг бүтээснийг Эсэргүүцлийн бүлгийнхэн мэдэж, тэрхүү зэвсгийн схемийг нь олж илрүүлэх тусгай баг явуулснаар үйл явдал нь өрнөнө. "Rogue One: A Star Wars Story" киноны гол дүрд Фелисити Жонс, Диего Луна нар тогложээ.



САНАЛ БОЛГОХ