Иргэдийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлахыг Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл дэмжив

Мэдээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр гаргасан шийдвэрийг Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл дэмжлээ. Нийслэлийн Засаг даргын зүгээс Улаанбаатар хотыг чиглэсэн иргэдийн хөдөлгөөнийг 2018 оны нэгдүгээр сарын 1 хүртэл хязгаарлахаар болсон юм. Харин Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл энэхүү шийдвэрийг өргөтгөсөн хуралдаанаараа хэлэлцэн дэмжиж, зөвлөмж гаргаснаас гадна шилжилт хөдөлгөөнийг хориглосон хугацааг сунгах боломжтой гэж үзжээ. Үүнээс гадна нийслэл хотод бүсчлэл тогтоох, зарим бүсэд утаа хаях түлш хэрэглэхгүй байх зэрэг арга хэмжээ авахаар боллоо. Үүнтэй холбогдуулан "Дөрөвдүгээр сарын нэгнээс эхлэн Улаанбаатар хотын зах худалдааны төвүүдэд энгийн хийцтэй зуух худалдаалахыг хориглоно.

Мэргэжлийн байгууллагаас зөвшөөрөл авсан стандартын зуухыг худалдаална" гэдийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд онцоллоо. Мөн цаашид утаа их ялгаруулдаг автомашиныг хотын төвийн замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхаар төлөвлөж байгаагаа албан ёсоор мэдэгджээ.



САНАЛ БОЛГОХ