"Moody’s" агентлаг АНУ-ын Засгийн газарт 864 сая ам.долларын торгууль төлнө

Мэдээ

Олон улсын үнэлгээний "Moody’s" агентлаг АНУ-ын Засгийн газарт 864 сая ам.долларын торгууль төлөхөөр болсон байна. Тус байгууллагыг хоёрдугаар зэргийн үнэт цааснуудын үнэлгээг буруу хийсэн гэж АНУ-ын Хууль зүйн яам буруутгаж байгаа юм. Ийнхүү үнэт цаасны үнэлгээг хийхдээ өөрсдийн мөрддөг стандартыг баримтлаагүйн улмаас 2008 оны санхүүгийн хямралд нөлөөлсөн гэж үзжээ.

"Moody’s" агентлаг АНУ-ын Засгийн газартай хэдэн жил шүүхдэлцсэний дараа ийнхүү торгууль төлөхийг хүлээн зөвшөөрсөн байна. Үүнээс гадна өнгөрсөн онд “S&P” үүнтэй ижил хэрэгт холбогдсоны улмаас АНУ-д 1.5 тэрбум ам.доллар төлөхөөр болжээ. Харин санхүүгийн хямралаас хойш томоохон банкнууд болон бусад байгууллагын АНУ-ын Засгийн газарт төлсөн торгуулийн хэмжээ 162 тэрбум ам.долларт хүрээд байгаа юм.




САНАЛ БОЛГОХ