Дональд Трамп: Дэлхийн эдийн засгийн чуулганд төлөөлөгчдөө оролцуулахгүй

Мэдээ

Дональд Трамп Швейцарын Давос хотноо болох "Дэлхийн эдийн засгийн чуулган"-д төлөөлөгчдөө оролцуулахгүй гэсэн байна. "Дэлхийн эдийн засгийн чуулган" Дональд Трампын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын өмнөх өдрүүдэд болох юм. Дональд Трамп чуулганд нэг ч төлөөлөгчөө илгээхгүй талаар хэвлэлийн төлөөлөгч Хоуп Хиксээр дамжуулж мэдэгдсэн бөгөөд чуулганд оролцоно гэдэг нь "Популист үзэл баримтлалаасаа ухарсан алхам болно" гэж үзжээ.

Дональд Трамп кампанит ажлынхаа үеэр Хиллари Клинтоныг "Глобалист" хэмээн шүүмжилж байсан юм. Харин өөрийгөө "Шударга бус эдийн засгийн тогтолцооны эсрэг тэмцэж байгаа нийгмийн ажилчин ангийн төлөөх тэмцэгч" гэж тодорхойлжээ.




САНАЛ БОЛГОХ