BMW: Автомат жолоодлоготой автомашиныг хөгжүүлэх үйл явц хууль зүйн зохицуулалтаас хамаарна
Тээвэр
Автомат жолоодлоготой автомашиныг хөгжүүлэх үйл явц хууль зүйн зохицуулалтаас хамаарна гэж "BMW"-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүн Клаус Фролих мэдэгдлээ. АНУ болон бусад улсууд автомат жолоодлоготой автомашины зохицуулалтын хэлэлцээр дээр ажиллаж байгаа бөгөөд энэ хүрээнд жолоо барих насны хязгаар болон согтуугаар автомашин жолоодох зэрэг асуудлыг зохицуулах хуулиудыг хэлэлцэнэ гэдгийг "Intel"-ийн Гүйцэтгэх захирал Брайан Крзаних мэдэгдсэн байна.
"BMW"-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүн Клаус Фролихийн үзэж буйгаар "BMW" ойрын 30-40 жилийн хугацаанд жолооны хүрдтэй автомашин үйлдвэрлэсэн хэвээр байна. Харин үүний дараа автомат жолоодлоготой автомашиныг шинэ хэлбэрээр үйлдвэрлэх боломжтой талаар мэдэгджээ.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй