“Centerra Gold” компани 2016 онд 598.6 мянган унц алт олборложээ

Мэдээ

Торонтогийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Centerra Gold” компани үйл ажиллагааны тайлангаа танилцууллаа. Тус компани 2016 онд 598.6 мянган унц алт олборлосны дийлэнх нь буюу 92 хувийг Киргизийн Кумторын уурхайгаас олборложээ. Харин "2017 онд Миллиган уулын уурхайн олборлолтоос хамаараад нийт алтны гарцыг 715-795 мянган унц болж нэмэгдүүлэхээр тооцож байгаа" гэдгийг “Centerra Gold”-ийн Гүйцэтгэх захирал Скотт Перри онцоллоо. Харин “Centerra Gold” компани Монголд “Бороо, Гацуурт, Оксут ордыг эзэмшиж байгаа бөгөөд 2017 онд Монголд олборлолт хийх төлөвлөгөөгүй байна. Энэхүү мэдээлэлтэй зэрэгцээд “Centerra Gold”-ийн хувьцааны ханш Торонтогийн Хөрөнгийн биржийн арилжаа хаагдах үед 0.58 хувиар буурч, 6.9 канад доллар болжээ.

Харин Торонтогийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Entree Gold” компани 12 дугаар сард хаалттай хүрээнд гаргасан хувьцааны арилжааныхаа хоёр дахь хэсгийг хааснаа мэдээллээ. Тус компани 500 мянган канад доллар босгох зорилгоор 1.2 сая ширхэг нэгж хувьцаа, 7.5 сая канад доллар босгох зорилготой 18.5 сая ширхэг нэгж хувьцааг гаргасан байна. Нэгж хувьцаа бүр нь “Entree Gold”-ийн нэг ширхэг энгийн хувьцаа, хөрвөх чадвартай хагас хувьцааг төлөөлж байгаа юм. “Entree Gold”-ийн хувьд Оюутолгойн бүслүүрт багтах Hugo North, Heruga талбайг эзэмшиж байна.




САНАЛ БОЛГОХ