“Samsung”-ийг хэн удирдах вэ

Мэдээ

Хээл хахууль өгсөн хэргээр шалгагдаж буй “Samsung” корпорацийн өв залгамжлагч И Жэ Ёныг баривчлуулах хүсэлтийг БНСУ-ын Прокуророос гаргаад байна. Үүнээс үүдэн тус компанийн удирдлагыг хэн авах вэ гэсэн чухал асуулт гараад байгаа аж. И Жэ Ёныг хээл хахууль өгснөөс гадна эд хөрөнгө шамшигдуулсан хэрэгт буруутгаж байгаа юм. Одоогоор “Samsung”-ийн удирдлагыг авах боломжтой хүмүүсийн дунд И Жэ Ены дүү, "Shilla" зочид буудлын сүлжээний Гүйцэтгэх захирал И Бу Жин багтаж байна. Тэрбээр “Samsung”-ийн үүсгэн байгуулагч И Гон Хигийн том охин юм.

Үүнээс гадна тус компанийн гол бизнес болох цахилгаан бараа, хагас дамжуулагч үйлдвэрлэлийн салбар нэгжүүдийн гүйцэтгэх удирдлагууд багтжээ. Хэдий тийм боловч И Жэ Ёныг буруутгаж байгаа хэргүүд шүүхэд батлагдаж тэрбээр торны цаана суусан ч эрх мэдлээ хэвээр хадгална гэж шинжээчид таамаглаж байна. БНСУ-ын “чеболь” буюу гэр бүлийн томоохон компанийн удирдлагууд шоронд орсон ч хуульчид болон нарийн бичгээрээ дамжуулан албан ажлаа хийдэг жишиг байдаг ажээ.




Сэтгэгдэл
Зочин
122.201.24.121
Bat tulga bas shorond oroh baih daa/
САНАЛ БОЛГОХ