Автомашин үйлдвэрлэгчид "устөрөгч"-ийг сурталчилна

Мэдээ

“Toyota Motor” тэргүүтэй томоохон автомашин үйлдвэрлэгчид "Royal Dutch Shell”, “Total” зэрэг газрын тос, байгалийн хийн компаниудтай нэгдэж "устөрөгч"-ийг нийтэд сурталчлахаар болсон байна. Энэ нь автомашин болон бусад хэрэглээнээс үүдсэн хорт утааг дан ганц "цэнэг хураагуур" бууруулна гэсэн өрөөсгөл ойлголтыг халах зорилготой ажээ.

Тээврийн салбарын “BMW”, “Daimler”, “Honda Motor”, “Hyundai” болон эрчим хүч болон үйлдвэрлэлийн салбарын 13 компани устөрөгчийн ашиг тусыг нийгэмд таниулахын тулд "Зөвлөл" байгуулна гэж Давос хотноо хийсэн хамтын мэдэгдлийн үеэр танилцуулсан байна. Зөвлөлийн хүрээнд эдгээр компаниуд Засгийн газруудтай хамтарч ажиллахаас гадна ирэх таван жилд ус төрөгчийн чиглэлийн бүтээгдэхүүнд 10.7 тэрбум ам.долларын хамтарсан хөрөнгө оруулалт хийхээ онцолжээ.




САНАЛ БОЛГОХ