“Apple” компани “App Store”-оор дамжуулан Их Британид борлуулж буй бүтээгдэхүүнийхээ үнийг нэмнэ

Мэдээ

Их Британи Европын Холбооноос гарахаар шийдсэнтэй холбоотойгоор фунт стерлингийн ханш унасан учраас “Apple” компани тус улсад “App Store”-оор дамжуулан борлуулж буй бүтээгдэхүүнийхээ үнийг 25 хүртэл хувиар нэмэхээр болжээ. Тухайлбал, 79 пенсийн үнэтэй байсан аппликейшн 99 пенс болно гэж тус компани апп хөгжүүлэгчдэд мэдэгдсэн байна.

Түүнчлэн ам.доллараар төлбөрөө төлдөг улсуудад 2.99 ам.долларын үнэтэй байдаг апп-ууд Их Британид 2.99 фунт болно гэсэн үг гэж “Apple” компани жишээ татжээ. Өнгөрсөн онд “Apple” компани Их Британид борлуулж буй “iPhone” зэрэг төхөөрөмжийн үнээ нэмсэн байна. Фунт стерлингийн ханш өнгөрсөн оны зургадугаар сараас хойш ам.долларын эсрэг 18 орчим хувиар сулраад байгаа юм.




САНАЛ БОЛГОХ