Пол Наттолл: Их Британийг АНУ-тай худалдааны хэлэлцээр байгуулаасай гэж хүсэж байна

Мэдээ

Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй Европын Холбооноос гарахад чиглэсэн 12 шат бүхий Засгийн газрын төлөвлөгөөг танилцууллаа. Түүний илтгэлтэй холбоотой Их Британийн Тусгаар тогтнолын намын тэргүүн болон бусад эдийн засагчид өөрсдийн байр сууриа илэрхийлжээ.

Их Британийн тусгаар тогтнолын намын тэргүүн Пол Наттолл "Тереза Мэйн мэдэгдсэнээр Их Британи нэгдсэн зах зээлийг орхино гэдэг нь тодорхой байна. Учир нь бид улсын хилээ хянах боломжтой болохыг хүсэж байгаа. Үүнээс гадна бид гишүүнчлэлийн татвар төлөхийг, мөн Европын Холбооны зохицуулалт, үүрэг чиглэлийг дагаж мөрдөхийг хүсэхгүй байна. Хэдий тийм боловч нөхцөл байдлыг хурдлуулж чадахгүй гэдэг нь бидний санааг зовоож байна. BREXIT-ээс гарах асуудалд хугацаа шаардлагатай. Мөн тэрбээр шилжилтийн зохицуулалтын талаар дурдсан. Энэ нь 2019 оны дөрөвдүгээр сараас эхлэх болов уу. Бид Их Британийг дэлхийн улсуудтай ялангуяа АНУ-тай худалдааны хэлэлцээр байгуулаасай гэж хүсэж байна" хэмээн мэдэгджээ.




САНАЛ БОЛГОХ