Золбин ноход ч амьд явах эрхтэй гэв

Мэдээ

Энэтхэгийн Дээд шүүх гудамжны нохойг устгах хүсэлт гаргасан Төрийн бус байгууллагуудын хүсэлтийг цэгнэж золбин ноход ч амьд явах эрхтэй гэсэн шийдвэрт хүрсэн байна. Нохойнд хазуулсан 400 гаруй тохиолдлын мэдээллийг багцлан шүүхэд хүргүүлсний дотор хүн амиа алдсан тохиолдол ч байсан байжээ. Хэдий тийм боловч тус улсын дээд шүүхийн шүүгчид тухайн тохиолдлуудад үндэслэн "Бүх нохойг нийгэмд аюултай гэж дүгнэж болохгүй, тиймээс өргөн цар хүрээг хамруулсан устгал явуулах нь буруу" гэж үзсэн байна. Харин тоо хэмжээг зохицуулах илүү үр дүнтэй арга хэмжээ авах боломжтой гэж мэдэгджээ. Монголын жишээг харах юм бол сүүлийн таван жилд Улаанбаатар хотын хэмжээнд дунджаар 70 мянга гаруй нохой, муурыг буудаж устгасан ч золбин амьтдын тоог бодитоор бууруулж чадахгүй байгаа ажээ. Тиймээс илүү үр дүнтэй шийдлийг хайх хэрэгтэй байгаа юм.



САНАЛ БОЛГОХ